Дүрэм, журам

Үүсгэн байгуулагчдын 2017 оны 01 сарын 24-ний өдрийн 01 тоот шийдвэрээр батлав

“Монголын эрүүл мэндийн мэдээлэлийн технологийн бизнес эрхлэгчдийн холбоо” төрийн бус байгууллагын дүрэм

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1  Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн иргэн, хуулийн этгээдээс “Монголын эрүүл мэндийн мэдээлэлийн технологийн бизнес эрхлэгчдийн холбоо” Төрийн бус байгууллага /цаашид “МИТАМ” гэх нийгэмд үйлчилдэг, ашгийн төлөө бус/ байгуулахдаа энэхүү дүрмийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ажиллана.

1.2  Үүсгэн байгуулагчдаас төрийн бус байгууллага байгуулах тухай шийдвэр гаргаж, дүрмийг баталснаар байгуулагдсанд тооцно.

1.3  Төрийн бус байгууллага нь хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлснээр хуулийн этгээдийн эрх эдлэнэ.

1.4  Төрийн бус байгууллага нь өөрийн тэмдэг, бэлэгдэл, данс, албан бичгийн нүүртэй байна.

 

Хоёр. Төрийн бус байгууллагын оноосон нэр, эрх зүйн болон зохион байгуулалтын хэлбэр

2.1 Оноосон нэр: Монголын эрүүл мэндийн мэдээлэлийн технологийн бизнес эрхлэгчдийн холбоо

2.2 Эрх зүйн хэлбэр: Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага

2.3 Зохион байгуулалтын хэлбэр: Удирдах зөвлөл, хяналтын зөвлөлтэй

 

Гурав. Төрийн бус байгууллагын хууль ёсны байршил, хаяг

3.1 Аймаг, хот:Улаанбаатар хот

3.2 Сум, дүүрэг: Хан-Уул

3.3 Баг, хороо: 15-р хороо

3.4 Гудамж: Богджавзандамба

3.5 Шуудангийн хайрцагны №...........

3.6 Цахим шуудангийн хаяг:

3.7 Харилцах утас: 9999-7737, 7012-2006

 

Дөрөв. Төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагчид

д/д

Овог нэр

Байгууллагын Регистрийн дугаар

Байгууллагын  хаяг, байршил

Утасны дугаар

1

“Аксис системс” ХХК

 

БЗД, 6-р хороо, 13-р хороолол, 31-р байр 10 тоот

7722-2945

2

“Аметрос  солюшнс” ХХК

 

 

 

3

“Буман ай ти” ХХК

 

ЧД, Чоймболын гудамж-2

7710-7070

4

“Гялс” анагаах ухааны төв

 

 

 

5

“Геганет” ХХК

 

 

 

6

“Дижитал медик” ХХК

 

 

 

7

“Инженер софт” ХХК

 

 

 

8

“Интерактив би ай” ХХК

 

СБД, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө-17, Виста оффис төв

7000-2626

9

“Инно солюшн” ХХК

 

БЗД, “Барилга.мн” төвийн №201 тоот

7744-7790

99084808

10

“Монголкомпютинг” ХХК

 

 

 

11

“Мон ай ти” ХХК

2785587

СХД,

7017-4999

9990-9299

12

“MИТПС” ХХК

 

ХУД, 15-р хороо, 62-5 тоот

9999-2133

94997770

13

“Орион системс” ХХК

 

ХУД, 2-р хороо, Улаанбаатар хивс ХХК-ийн баруун талд

88014175

14

“Оном” сан

1082043

 Хан-Уул дүүрэг                          

15-р хороо, Богд Жавзандамбын гудамж                            

 

7012-2006

15

“Санхүүгийн тооцоолох групп” ХХК

 

 

 

16

“Старсофт” ХХК

 

 

 

17

“Софос” ХХК

 

 

 

18

“Тауэрсофт” ХХК

 

СБД, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө, “Гурван гал” оффис төв №501 тоот

7575-4241

99097444

19

“Топологи” ХХК

 

 

 

20

“Интерактив” ХХК

 

 

 

21

“Орчард консалтинг” ХХК

 

 

 

 

Тав. Төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсан он, сар, өдөр

5.1 2017 оны 01 сарын 24-ний өдөр

 

Зургаа. Төрийн бус байгууллагын зорилго:

6.1 Монголын эрүүл мэндийн салбарт мэдээллийн  технологийн хэрэглээг өргөжүүлж, үйл ажиллагааг олон улсын стандартад нийцүүлэх, гишүүн байгууллагын эрх ашгийг хамгаалахад оршино.

6.2 Зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах үйл ажиллагааг явуулна:

  • Эрүүл мэндийн мэдээлэл технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын дунд сургалт зохион байгуулах
  • Чанарын стандартыг хэвшүүлж, нэвтрүүлэх
  • Гишүүн байгууллагуудын нэгдсэн эрх ашгийг хамгаалж, аливаа санал, санаачлагыг гаргаж холбогдох байгууллагад уламжилж бодит ажил болгох.

 

Долоо. Төрийн бус байгууллагын бүтэц, хяналтын тогтолцоо

7.1 Төрийн бус байгууллага нь удирдах зөвлөл, удирдах зөвлөлийн дарга, хяналтын зөвлөл, гүйцэтгэх захирал, нарийн бичигийн дарга гэсэн бүтэцтэй байна.

7.2 Төрийн бус байгууллагын эрх барих байгууллага нь удирдах зөвлөл байна.

            7.2.1 Удирдах зөвлөл нь  дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

  • Удирдах зөвлөлийн даргыг сонгох
  • Дүрэм нэмэлт, өөрчлөлт оруулах
  • Төрийн бус байгууллагыг өөрчлөн байгуулах, татан буулгах
  • Байгууллагын жилийн төсөв батлах
  • Гүйцэтгэх захирлыг сонгох, чөлөөлөх, тайланг хэлэлцэх
  • Төрийн бус байгууллагын өмч хөрөнгийг захиран зарцуулах талаар тогтоол гаргах
  • Төрийн бус байгууллагын ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, түүний төсвийг батлах
  • Дүрэмд заасан бусад бүрэн эрх

7.2.2 Удирдах зөвлөлийн дарга нь төрийн бус байгууллагыг гадаад, дотоодод төлөөлөх, удирдах зөвлөлийн хуралдааныг даргалах зэрэг бүрэн эрхтэй.

7.3 Гүйцэтгэх захирал дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

            7.3.1 Удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд төрийн бус байгууллагыг төлөөлөх, өмч хөрөнгийг захиран зарцуулах,

            7.3.2 Хууль гэрээнд заасан бүрэн эрх

            7.3.4 Гүйцэтгэх захирлыг 2 жилд 1 удаа  удирдах зөвлөлийн шийдвэрээр томилно

7.4 Хяналтын зөвлөл нь 3-с доошгүй сондгой тооны гишүүнтэй байна.

7.5 Хяналтын зөвлөлийн гишүүнийг удирдах зөвлөлийн хурлаар томилж, чөлөөлнө.

7.6 Хяналтын зөвлөлийн гишүүн нь төрийн бус байгууллагын гүйцэтгэх удирдлага байхийг хориглоно.

7.7 Хяналтын зөвлөл дараах үндсэн үүрэгтэй байна.

            7.7.1 Гүйцэтгэх удирдлага болон төрийн бус байгууллагын санхүүгийн үйл ажиллаганд хяналт тавих

            7.7.2 Үйл ажиллагаа хууль, дүрэмд нийцэж буй эсэхэд хяналт тавих

 

Найм. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний дээд, доод хязгаар

8.1 МИТАМ-ын бүх үүсгэн байгуулагчид нь Удирдах зөвлөлийн гишүүн байна.

8.2 Удирдах зөвлөл нь 21 сондгой тооны гишүүн байгууллагаас бүрдэнэ.

 

Ес. Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох, чөлөөлөх журам, бүрэн эрхийн хугацаа

9.1 Удирдах зөвлөлийн гишүүнийг үүсгэн байгуулагчдын шийдвэрээр сонгож батлана.

            9.1.1 Удирдах зөвлөлийн дарга, гишүүнээс сайн дураараа чөлөөлөгдөх хүсэлтээ удирдах зөвлөлийн хуралд оруулж гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлүүлнэ.

9.2 Удирдах зөвлөлийн гишүүнийг дараах үндэслэлээр чөлөөлнө.

            9.2.1 Нас барсан

            9.2.2 Гишүүнийхээ үүргийг зохих ёсоор биелүүлээгүй

            9.2.3 Монгол Улсын хууль тогтоомж, энэхүү дүрмийг удаа дараа ноцтой зөрчсөн

            9.2.4 Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ээлжит хуралд 3-с дээш удаа оролцоогүй бол

9.3 Удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа 2 жил байна. Гишүүнийг 1 удаа гишүүдийн саналыг харгалзан улируулан сонгож болно.

 

Арав. Удирдах зөвлөлийн жилд хуралдах хурлын тооны хязгаар

10.1 Удирдах зөвлөлийн гишүүд хамтын шийдвэр гаргах бөгөөд  бүрэн эрхээ хурлаар хэрэгжүүлнэ.

10.2 Удирдах зөвлөл нь ээлжит болон ээлжит бус хуралтай байна.

10.3 Ээлжит хурал нь жилд 2-оос доошгүй удаа хуралдана

10.4 Ээлжит бус хурлыг удирдах зөвлөлийн даргын шийдвэрээр буюу удирдах зөвлөлийн 2-оос доошгүй гишүүдийн хүсэлтээр ажлын өдөр зарлан хуралдуулж болно.

 

Арван нэг. Удирдах зөвлөлийн хуралдааныг хүчинтэйд тооцох ирц

11.1 Удирдах зөвлөлийн гишүүдийн 50-иас дээш хувь нь хуралд оролцсоноор хуралдааны ирцийг хүчинтэйд тооцно.

 

Арван хоёр. Удирдах зөвлөлийн хуралдаанаас гарсан шийдвэр

12.1 Удирдах зөвлөлийн шийдвэр нь тогтоол байна. Удирдах зөвлөлийн тогтоолд удирдах зөвлөлийн дарга, гишүүд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.

12.2 Удирдах зөвлөлийн хурал хийсэн тухай бүр хурлын тэмдэглэл хөтлөнө.

12.3 Удирдах зөвлөлийн хурлаас гаргасан шийдвэрийн талаар зарчимын өөр саналтай гишүүний тайлбарыг хурлын тэмдэглэлд давхар хавсаргана.

12.4 Удирдах зөвлөл нь хувь хүний нууцтай холбоотой асуудлыг нууцаар, бусад асуудлыг илээр санал хураах зарчмаар шийдвэрлэнэ.

 

Арван гурав. Төрийн бус байгууллагыг өөрчлөн байгуулах, татан буулгах нөхцөл

13.1 Төрийн бус байгууллагыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хуульд заасан журмын дагуу өөрчлөн байгуулж болно.

13.2 Төрийн бус байгууллагыг дараах үндэслэлээр татан буулгана.

            13.2.1 Эрх бүхий байгууллагын шийдвэр

            13.2.2 Хуулийг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, хуульд заасан бусад үндэслэлээр татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг гарсан

            13.2.3 Үйл ажиллагаагаа явуулах хугацаа дууссан буюу зорилгодоо хүрсэн учир цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх шаардлагагүй гэсэн өөрийнх нь шийдвэр гарсан.

 

Арвөн дөрөв. Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл журам

14.1 Төрийн бус байгууллагын дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлтийг удирдах зөвлөлөөр хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ.

14.2 Удирдах зөвлөлийн шийдвэрээр дүрмийг шинэчилж батласнаар хүчин төгөлдөр болно.

 

Арван тав. Төрийн бус байгууллагын санхүүжилт

15.1 Төрийн бус байгууллагын орлого дараах эх үүсвэрээс бүрдэж болно.

            15.1.1 Гишүүн аж ахуйн нэгж байгууллагын хандив

            15.1.2 Дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого

            15.1.3 Зээлийн, өвийн болон төсөл хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвөөс олгосон хөрөнгө

            15.1.4 Үүсгэн байгуулагчид төрийн бус байгууллагыг байгуулахад тус бүр элсэлтийн хураамж 500.000 /таван зуун мянган/ төгрөг өгнө. Үүнийг эхлэлтийн үйл ажиллагаанд зарцуулах бөгөөд зарцуулалтын тайланг бүх гишүүдэд хүргүүлнэ.

            15.1.5 Холбоонд шинээр гишүүнээр элсэж буй байгууллагуудад энэхүү дүрмийн 15.1.4 дэх заалт нэгэн адил хамаарна.

            15.1.6 Гишүүн байгууллага  гишүүний татварт жилд 500.000 / таван зуун мянган/ төгрөгийг .............. банкны ......... тоот дансанд тушаана.

            15.1.6 Холбоо орлогоо зөвхөн дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулна.

 

Арван зургаа. Гишүүдийн эрх үүрэг, гишүүнчлэл

16.1 Гишүүн байгууллагууд эрүүл мэндийн мэдээлэл, технологийн чиглэлийн төсөл дээр хамтран ажиллана.

16.2 Холбооны гишүүн байгууллага нь МИТАМ-д ашиг сонирхлын нэгдмэл байдлаа илэрхийлсэн, энэхүү дүрмийг хүлээн зөвшөөрсөн гишүүний элсэлтийн хураамж болон жилийн татвараа тогтоосон хугацаанд төлсөн Мэдээлэл, технологийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага байна.

16.3 Холбоонд гишүүнээр элсэгч нь гишүүнээр элсэхийг хүссээ албан бичиг, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, /тусгай зөвшөөрөл/ нотариатаар баталгаажуулсан хуулбар, компанийн товч танилцуулгын хамт хавсаргана.

16.4 Холбоо нь холбооны УЗ-ийн гишүүдийн хурлаар гишүүнээр элсүүлнэ. Гишүүнээр элсүүлэх шийдвэр нь тухайн хуралд оролцогчдын дийлэнх олонхийн саналаар батлагдана.

16.5 МИТАМ-ын гишүүний гэрчилгээ авснаар гишүүн болсон тооцно.

16.6 Гэрчилгээний хүчинтэй хугацаа 1 жил байна. Сүлжээний гишүүд нь гэрчилгээний хүчинтэй хугацаа сунгуулахдаа дараа оны 1-р улиралдаа багтаан дотор татвараа төлнө.

16.7 Гишүүнчлэл нь ийнхүү баталгаажаагүй, татвараа заасан хугацаанд төлөөгүй нөхцөлд МИТАМ тухайн байгууллагыг гишүүнээс 1 улирлын хугацаагаар түдгэлзүүлнэ.

16.8 МИТАМ тухайн байгууллагын гишүүний эрх түдгэлүүлсэн тухай шийдвэрийг бүх гишүүдэд мэдээлнэ.

16.9 Гишүүн байгууллага түдгэлзүүлсэн тухай мэдэгдэл хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор холбогдох төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд МИТАМ-ын Удирдах зөвлөлийн шийдвэрээр сүлжээний гишүүнээс албан ёсоор хасна.

16.10 Гишүүн байгууллагаас Холбооны өмчлөлд шилжүүлсэн элсэлтийн хураамж, гишүүний татвар Холбооноос гарах, хасагдах үед буцаан олгогдохгүй.

16.11 Гишүүнчлэлээс хасах тухай асуудлыг УЗ-ийн мэдүүлгийг үндэслэн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж, тухайн хуралд оролцож байгаа гишүүдийн ердийн олонхийн  саналаар шийдвэрлэнэ.

16.12 МИТАМ-ын Удирдах зөвлөл гишүүнээс хассан тухай шийдвэрийг шийдвэр гарснаас хойш 10 хоногийн дотор бүх гишүүдэд мэдэгдэнэ.

16.13 МИТАМ-ын  гишүүн бүх гишүүдийн хурал, салбар ажлын хэсгийн ажилд өөрийн биеэр оролцох, эсвэл хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийн биеэр оролцох боломжгүй бол итгэмжлэгдсэн төлөөлөгчөө оролцуулах.

16.14 МИТАМ-ын дотоод үйл ажиллагаа, байгууллага болон хувь хүний нууцтай холбоотой аливаа мэдээллийг задруулахгүй байх үүрэгтэй.

16.15 МИТАМ-ын  гишүүдийн хурлаар батлагдсан элсэлтийн хураамж ба гишүүний татварыг хугацаанд нь төлөх үүрэгтэй.

16.16 МИТАМ-ийг  дүрмийнхээ зорилгод хүрэхэд бүх талын дэмжлэг үзүүлж, зохион байгуулж буй ажил, арга хэмжээнд идэвхтэй оролцох, МИТАМ-ын нэр хүндийг хамгаалах

16.17 МИТАМ-ын гишүүд аливаа санал, гомдол, тулгарсан бэрхшээлээ МИТАМ дотроо ярилцаж ил тод байх үүрэгтэй бөгөөд бусад гишүүдийн нэр хүндийг унагаах үйлдэл гаргахгүй байх.

 

Арван долоо. Гүйцэтгэх удирдлага, ажлын аппарат

17.1 МИТАМ нь 1 гүйцэтгэх захиралтай, 1 нарийн бичигийн даргатай байна.

17.2 МИТАМ-ын гүйцэтгэх захирлын албан тушаалд ажиллах хүн нь Монгол Улсын иргэн, эрүүл мэнд, мэдээллийн технологийн салбарын мэдлэгтэй, удирдах ажлын туршлагатай, гадаад хэлний мэдлэгтэй, тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй хүн байна.

17.3 МИТАМ-ын өдөр тутмын ажлыг Гүйцэтгэх захирал удирдлагаар ханган ажиллаж, Удирдах зөвлөлд ажлаа тайлагнана.

17.4 Гүйцэтгэх захирал нь МИТАМ-ын  дүрмийн шаардлага, МИТАМ-ын өмнө тавигдсан зорилтуудыг бүрэн гүйцэд биелүүлэх хариуцлага хүлээнэ.

17.5 Удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд холбоог төлөөлөх, өмч хөрөнгийг захиран зарцуулна.

17.6 Гүйцэтгэх захирлын  бүрэн эрхийн хугацаа нь 2 жил байх бөгөөд 1 удаа гишүүдийн саналаар улиран сонгогдож болно.

17.7 Гүйцэтгэх захирлын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагын хэмжээ, хязгаар, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, цалин хөлс зэрэг асуудлыг гэрээгээр зохицуулна.

17.8 Дүрэм, гэрээнд заасан бусад эрх, үүргийг хэрэгжүүлнэ

17.9 Гүйцэтгэх захирал нь тус сүлжээг төлөөлөн төр, олон нийт, шүүх, бусад байгууллагатай шууд харилцах эрхийг эдлэнэ.

 

Арвөн найм. Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл журам

18.1 Төрийн бус байгууллагын дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлтийг удирдах зөвлөлөөр хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ.

18.2 Удирдах зөвлөлийн шийдвэрээр дүрмийг шинэчилж батласнаар хүчин төгөлдөр болно.

Сүүлд нэмэгдсэн